top banner

Үхсэн малын мах тээвэрлэж байжээ


2018-02-06 13:36:20
Зураг
Орхон /МОНЦАМЭ/ Булган аймагт шүлхий өвчин гарсантай холбоотойгоор Орхон аймаг хоёр газарт хяналтын пост ажиллуулж байна. “Хяналтын постын  шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй болон үхсэн малын мах ачиж байсан иргэдийг илрүүлж хуулийн байгууллагад шилжүүллээ” гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт мэдээллээ.
Сар шинийн баяр дөхсөн энэ үед махны эрэлтийг далимдуулж гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй малын мах зарах эрсдэл нэмэгдсэн тул тус сумаас Орхон, Булган аймгийн хилийн зааг дээр ажиллаж буй постын үйл ажиллагааг  эрчимжүүлсэн байна. Мөн зөвшөөрөлгүй газарт мах  худалдаалж буй асуудлыг цэгцэлж “Таван-Эрдэнэ” худалдааны төвд төвлөрүүлжээ. Өнөөдрийн байдлаар Булган аймагт малын гоц халдварт хэд, хэдэн өвчин гарсан аж. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангаж төрийн байгууллагаас хяналтаа чангатгасан ч иргэд үүнд бухимдаж хүний урсгал ихтэй газар мах, сүүгээ зарах хүсэлтээ илэрхийлж аймгийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд байгаа ч боломжгүй гэсэн хариуг өгч ажиллаж байна хэмээн Баян-Өндөр сумын худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ярьжээ.
Б.Оюун-Эрдэнэ
 


Сурталчилгаа
Монгол брэнд