Архангай аймаг дахь төрийн аудитын газар 38 байгууллагад итгэл үзүүллээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2018-02-06 11:42:48
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар сумдын ЭМТ-үүд, Эрдэнэбулган сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, зарим сургууль, цэцэрлэг болон хэлтэс, агентлаг нийлсэн 38 байгууллагад итгэл үзүүлэн “Итгэмжлэл” хүргүүллээ.

Санхүүгийн тайлангийн аудитаар сүүлийн гурван жилийн хугацаанд “Зөрчилгүй” санал дүгнэлт авсан, өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлсэн, тайлант хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт ороогүй, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч тогтвор суурьшилтай ажилласан, нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт сайн зэрэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 240 дүгээр тушаалаар баталсан “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-ын шаардлагыг хангасан байгууллагуудад итгэл үзүүлжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ