top banner

Зам товчилж мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулаа


2018-02-06 10:49:46
Зураг
Ховд/МОНЦАМЭ/  Гол мөрний мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон зам товчлох хэлбэрээр авто тээвэр хийхгүй байхыг УЦУОШГ‑аас онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 1‑ний байдлаар Ховд голын мөс 77,  Долооннуурын голын мөс 55, Дундцэнхэр голын мөс 40, Буянт голын мөс 113, Булган голын мөс 58, Төгрөг голын мөс 180, Чоно‑Харайхын голын мөс 78, Хар ус нуурын мөс 96 см зузаантай байна. 
Ер нь мөсний зузаан ямар түвшинд байвал  мөс цөмрөх аюул үүсгэхгүй байх вэ гэдэг нь байгаль цаг уурын араншиншаас л шалтгаалдаг. Түүнээс биш заавал мөсний зузаан төдий хэмжээнд хүрвэл мөс цөмрөхгүй гэсэн судалгаа байдаггүй ажээ. Ийм учраас нуур, гол мөрөн тойрсон сумдын малчид,ард иргэд цагаан сараар дур мэдэн мсөн дээгүүр зам товчилж, аюулгүй байдлыг сануулсаар байтал элдэв зөрчил гаргадаг. Ийм учраас зам товчилж, нуур мөсөн дээгүүр явахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газар, Ус, цаг уур,  орчны шинжилгээний төвөөс зориуд анхааруулж, сонор сэрэмжтэй байхыг ард иргэдээс хүсэж байна.  
А.Бямбасүрэн


Монгол брэнд