top banner

Дорнодын хилчид хилийн томоохон зөрчил илрүүлжээ


2018-02-06 10:08:27
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чулуунхороот сумын БНХАУ-тай хиллэдэг хэсгээр энэ сарын 3-ны шөнө урд хөршийн автомашинтай иргэд хил зөрчин орж ирснийг хилчид газар дээр нь саатуулсан байна.

Тодруулбал, Хилийн 0132 дугаар ангийн Тарган-Ухаагийн заставын хариуцсан хэсэгт дээрх хилийн зөрчил гарчээ. 
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-ын есөн иргэн байсан бөгөөд шөнийн цагаар ан хийж яваад төөрсөн бололтой. 
Хил зөрчигчдийг холбогдох байгууллагууд одоогоор шалгаж байна. 
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд