top banner

Зудын эрсдэлд байгаа малчин өрхүүдэд тусламж хүргэлээ


2018-02-06 10:02:28
Зураг
 
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс Их Британийн Улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт олгох” туршилтын төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын малчин өрхөд тусламж хүргэлээ.
 
Энэхүү төслийн хүрээнд тус сумын “Шар-Ус” 1-р багаас 16, “Баянцогт” 2-р багаас 19, “Хонгор-Овоо” 3-р багаас 15, нийт 50 малчин өрхөд малын эрдэс тэжээлийн тусламж хүргэсэнийг аймгийн УЗХ-ны дарга Б.Түвшинжаргал гардуулан өглөө. Тус төслийн хүрээнд өмнө нь малчдад 12 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн аж.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн зурагт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум нэн өндөр эрсдэлтэй хэмээн тодорхойлогдсон ажээ.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд