top banner

Өнөөдрийн арилжаагаар 16 компанийн хувьцааны ханш өсөв


2018-02-05 17:28:33
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 35 хувьцаат компанийн 404 524 ширхэг хувьцаа арилжсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Сонсголон Бармат" SSG+15.00 хувиар "Увс Чацаргана" CHR+14.84  хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ган Хийц" GHC-7.69 хувь болон "Шивээ Овоо" SHV-7.61 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3 ширхэг үнэт цаас 312.0 мянган төгрөгөөр арилжаалав.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 144 ширхэг үнэт цаас 14.4 сая төгрөгөөр арилжаалжээ.

Ингэснээр  "MSE ALL" индекс 1,182.36 нэгж болж 0.2 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү. 

Монгол брэнд