top banner

“Монгол-Хятадын Экспо-2017” үеэр гарсан хохиролд БНХАУ 78 мянган ам.доллар төлнө


2018-02-05 16:53:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулсан экспогийн үеэр БНХАУ-ын хилийн хорио цээрийн шаардлагын улмаас махан болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд учирсан хохирлыг барагдуулахад Хятадын талаас 78 мянган ам.доллар төлөх болжээ. 
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга Ли Жүнь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэрээ дээрх асуудлаар шийдэлд хүрчээ.      
Уулзалтаар “Монгол-Хятадын Экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээний үр дүн болон талуудын байгуулсан санамж бичиг, төслүүдийн хэрэгжилтийн явцыг эргэн харж, эрчимжүүлэх талаар санал солилцсон бөгөөд “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээг олон улсад брэнд болгон сурталчлах, цар хүрээ, үр өгөөжийг дээшлүүлэх, зохион байгуулалтын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн сан бүрдүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдсэн байна.

Түүнчлэн 2019 онд зохион байгуулах гурав дахь удаагийн “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болжээ.
 
Б.Заяа

Монгол брэнд