top banner

Залуу гэр бүлд урьдчилгаагүйгээр байр олгох боломжийн талаар хэлэлцлээ


2018-02-03 15:20:02
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг тодотгох тухай” асуудлыг оруулж хэлэлцүүлсэн юм.
“Минж проперти” ХХК-ийн  “Парк таун-2” төслийн хүрээнд 2018 оноос эхлэн Дархан сум 14 дүгээр багийн 3 дугаар хороололд дараагийн ээлжийн 9 блок 640 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн төслөө Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

Энэхүү төсөл нь 2.18 га талбайг хамрах бөгөөд хотхоныхоо төв хэсэгт автомашины хөдөлгөөнгүй аюулгүй орчин, ногоон байгууламж, усан сан, хүүхдийн тоглоомын талбай бүхий орчин үеийн шийдлээр төлөвлөжээ.
Тэргүүлэгчид тус хотхоныг байгуулах 2.18 га талбайг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгон оруулахаар шийдвэрлэсний дээр залуу гэр бүлд урьдчилгаагүйгээр байр олгох, хувь лизин хийх боломжийг бүрдүүлэх боломжуудыг судалж, иргэдийн орон сууц худалдан авах уян хатан нөхцөлийг бүрдүүлж ажиллах саналыг гаргав.

“Минж проперти” ХХК нь Дархан хотдоо нийт 9 блок бүхий 620 айлын үйлчилгээтэй орон сууцны цогцолбор “Парк таун” хотхоныг ашиглалтад оруулсан туршлагатай компани юм.
 
Л.Отгонбаатар

Монгол брэнд