top banner

Үнэлгээний хороонд ажиллах эрх олгох сургалт болж байна


2018-02-03 15:11:58
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газраас Үнэлгээний хороонд ажиллах эрх олгох "А3 сертификат"-ын сургалтыг энэ сарын 02, 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Эдгээр сургалтад хамрагдагсад дээрх хууль болон хуулийн хэрэгжилтийн талаар мэдлэгтэй болж "А3 сертификат" авах аж.

Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж ил тод байдлыг бий болгох чухал ач холбогдолтойг албаныхан хэлж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.4 дүгээр заалтыг хэрэгжүүлэх хүрээнд тус сургалтыг явуулж буйг холбогдох албаныхан мэдээллээ.

Энэхүү заалтад Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн эсвэл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, орон нутагт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас томилсон иргэн, Засаг даргын тамгын газрын ажилтныг оролцуулна хэмээсэн байдаг байна.

Сургалтад иргэд, ААНБ-ын төлөөллийн нийт 30 гаруй хүн хамрагдаж байна.
 
Л.Отгонбаатар

Монгол брэнд