top banner

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл даваа гарагт эхэлнэ


2018-02-03 13:20:58
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх даваа гарагт өглөөний есөн цагаас орон даяар эхэлнэ.

Өнгөрсөн жилээс эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх юм. Мөн энэ жил бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт оржээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгөхөөр болжээ.

Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд