top banner

Умард Солонгосыг Пёнчаны паралимпийн наадамд урьжээ


2018-02-03 10:44:09
Зураг
СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн паралимпийн наадамд Умард Солонгосыг оролцохыг Олон улсын паралимпийн хороо /ОУПХ/ урьжээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, ОУПХ өчигдөр Умард Солонгосыг “Пёнчан-2018” өвлийн паралимпод оролцохыг урьсан байна.

Хэрвээ Умард Солонгос энэ урилгыг хүлээн авбал ирэх сарын 9-18-нд болох Пёнчаны өвлийн паралимп нь тус улсын хувьд анхны өвлийн олимпийн наадам нь болох юм. Умард Солонгос ердөө хоёр зуны паралимпод оролцож байсан юм. Тодруулбал, 2012 оны Лондоны, 2016 оны Рио-де-Жанейрогийн зуны паралимпийн наадамд оролцож байсан билээ.

ОУПХ-ны Ерөнхийлөгч хэлэхдээ “Умард Солонгосыг энэ паралимпод оролцуулснаараа бид спортоор дамжуулан даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Хоёр Солонгос паралимпийн наадмын нээлт болон хаалтын ёслолд нэг туг далбаан дор алхвал дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно. Түүхэн мөч байх болно” гэжээ.
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд