top banner

Элчин сайд Д.Батсайхан Молдовын Ерөнхийлөгч Игор Додонд итгэмжлэх жуух бичгээ барив


2018-02-02 14:39:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Молдова Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайхан Бүгд Найрамдах Молдова Улсын Ерөнхийлөгч Игор Додон-д 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
 
БНМУ-ын Ерөнхийлөгч И.Додон  Элчин  сайд Д.Батсайханыг ИЖБ-ээ  барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Элчин сайд Д.Батсайхан БНМУ-ын Ерөнхийлөгч И.Додон-д уламжилж, манай тал Монгол, Молдовын найрсаг харилцааг бүхий л салбарт тухайлбал, худалдаа эдийн засаг, соёл боловсрол, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, холбогдох гэрээ хэлэлцээр байгуулах, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Мөн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай Олон талт хэлэлцээрт Молдова Улс нэгдэн орох асуудлыг молдовын тал судлан үзэхийг хүсэв. Хоёр орны харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхийлөгч И.Додон илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх өргөн боломжтойг тэмдэглэв.

Монгол брэнд