“Алтайн мэдээ” сонин зургаан жилийн ой болж байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2018-02-02 10:52:38
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн нийгэм, улс төр мэдээллийн 7 хоног тутмын тогтмол хэвлэл “Алтайн мэдээ” сонины зургаан жилийн ой өнөөдөр болж байна. 
2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр анхны дугаараа уншигчдынхаа гарт хүргэн Алтай нутагт тасраад байсан цаасан сонины түүхийг үргэлжлүүлж эхэлжээ. Анх 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан тус сонины редакци өнөөдөр эрхлэгч нэг, менежер нэг, хоёр сэтгүүлчтэй болон өргөжжээ. 
Байгуулагдсан цагаасаа эхлэн тэд хэн нэгнээс хараат бус байж, мэдээллийн хүртээмж, чанар, тэнцвэртэй байдлыг өргөжүүлэн хөгжүүлж, орон нутгийн тогтмол хэвлэлийн салбарт үргэлж манлайлагч байх зарчмыг баримтлан ирсэн нь өдгөө уншигчдын тоогоо алдалгүй Говь-Алтай аймгийнхаа төвийн болон сумдын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнга хамтран ажилладгаас гадна Монгол орны өнцөг булан бүрт өөрийн уншигч захиалагчидтай болсон ажээ. 
Тэд 2014 оноос уншигчдынхаа хүсэл сонирхолд тулгуурлан уламжлал, шинэчлэлийг хослуулан сониныхоо дэргэд цахим сэтгүүлзүй “Ekhoron21.mn” сайтыг хөгжүүлж уншигчдынхаа цар хүрээг тэлсээр байна. 
“Алтайн мэдээ” сонин нь Говь-Алтай аймгийнхаа ард түмний оюуны цангааг тайлж буй ганцхан цаасан хэвлэл юм.
Э.Нарангэрэл  
 
Холбоотой мэдээ