top banner

Хубэй, Аньхуй мужид цас их орсноос олон мянган га газар гамшигт өртжээ


2018-02-01 18:35:35
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын төв хэсэгт орших Хубэй мужид цас орж, хүйтэрсний улмаас 2300 га газрын ургац алдахад хүрээд байна.
Тухайлбал 7000 гаруй гэрийн тэжээмэл шувуу үхэж, 1644 хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж эвдэрч, ногоо тариалах зориулалттай 13415 хүлэмж нуржээ.
Орон нутгийн удирдлага ажлын хэсэг гарган, гамшигт өртсөн нутгуудад ажиллаж байна.
Мөн Аньхуй мужийн нутагт их хэмжээний цас орж, нөхцөл байдал хүндэрсэн бөгөөд тухайн бүс нутгийн 4316 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Тус мужийн Хөфэй, Хуайнан, Уху, Мааньшан зэрэг 11 хотын 481 мянган оршин суугч, 47 мянган га хөдөө аж ахуйн тариалан гамшигт өртжээ. Ийнхүү нийт 300 сая юанийн шууд хохирол учирсан байна. Орон нутгийн удирдлага байгалийн гамшигтай тэмцэх ажлыг тасралтгүй зохион байгуулж, гамшгийн бүсүүдэд хүнс, эд материалаар хангаж байна.
А.Анхбаяр
 

Сурталчилгаа
Монгол брэнд