top banner

Хятад-АСЕАН-ий орнуудын худалдааны эргэлт 2017 онд түүхэн дээд хэмжээнд хүрэв


2018-02-01 18:29:00
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Хятад-АСЕАН-ий орнуудын  худалдааны эргэлт 2017 онд түүхэн дээд хэмжээнд буюу 514,8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оныхоос 13,8 хувиар өссөн үзүүлэлт аж.
Энэхүү үзүүлэлт нь Хятад улсын бусад худалдааны түншүүдтэй харьцуулахад хамгийн өндөр байжээ.
Хятадаас АСЕАН-ий орнуудад хийсэн экспортын хэмжээ 279,1 тэрбум ам.доллар буюу 9 хувиар, импортын хэмжээ 235,7 тэрбум ам. доллар буюу 20 хувиар тус тус өсчээ.
Хятад Улс АСЕАН-ий орнуудтай хийж буй худалдаанаас 43,4 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Тус бүс нутагтай хийсэн худалдаанд Вьетнам, Малайз, Тайланд улсууд голлох хувийг эзэлжээ. Тухайлбал, Вьетнам экспортын гол түнш, Малайз импортын гол түнш нь байжээ.
Өнгөрөгч 2017 онд Хятадын гадаад худалдаа тогтвортой өсөлттэй байж сүүлийн 2 жилийн алдагдлыг зогсон 14,2 хувьд хүрсэн байна.

 
А.Анхбаяр
 
 


Монгол брэнд