top banner

Аавынхаа амжилтыг 36 жилийн дараа давтаж, "Улсын аварга" малчин боллоо


2018-02-01 11:19:09
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Жил бүрийн сар шинийн босгон дээр Монгол Улс улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга фермер, аварга тариаланч хамт олон, аварга тариаланчдыг тодруулдаг уламжлалтай. Завхан аймгаас энэ жил есөн "Улсын аварга" малчин тодорлоо.
Тодруулбал Завхан аймгаас “Улсын аварга малчин”-аар Цэцэн-Уул сумын Жаргалант багийн малчин Бүлтгэрийн Хадхүү, Сантмаргаз сумын Баяндавс багийн малчин Арьхадын Баасандорж, Баянтэс сумын Хачиг багийн малчин Цогдовын Жигдэнгомбо, Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн малчин Лхүнрэвийн Төмөр-Очир, Түдэвтэй сумын Ойгон багийн малчин Банзрагчийн Амаржаргал, Нөмрөг сумын Нуур багийн малчин Дэндэвийн Тойвгоо, Завханмандал сумын Мандал багийн малчин Лувсан-Очирын Сосорбарам, Их-Уул сумын Зарт багийн малчин Тогтохоогийн Энхтүвшин, Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Чойсүрэнгийн Алтансүх нар тус тус тодорчээ.
Харин "Улсын аварга тариаланч"-аар Улиастай сумын  тариаланч Ядамын Банзрагч, "Улсын аварга саальчин"-аар Алдархаан сумын Өгөөмөр багийн саальчин Цэвээнжавын Ганхүү нар шалгарч малч ухаан, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн байна.
Дашрамд Улсын аварга малчин болсон Л.Төмөр-Очир нь 1982 онд БНМАУ аврага малчин болж байсан аав Чулуунхүү овогтой Лхүнрэв гуайгаас хойш Эрдэнэхайрхан сумын Мөсөн багаас 36 жилийн дараа улсын аварга малчин болж байгаа ажээ. Тэрээр мөн аймгийн алдарт уяач бөгөөд аймгийн наадамд түүний Аварга Хээр морь нь  гурван жил дараалан түрүүлж байжээ. 

Б.Мягмарсүрэн


 


Монгол брэнд