top banner

Хятад улс энэ зууны дунд үе гэхэд шинжлэх ухаанаар дэлхийд тэргүүлэгч болохыг зорьж байна


2018-02-01 10:47:59
Зураг
БЭЭЖИН. /Синьхуа/.Ирэх 30 жилийн дотор шинжлэх ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч болохыг зорьж буйгаа  Хятад улсын Засгийн газар лхагва гарагт зарласаныг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
Хятадын Төрийн зөвлөлөөс гаргасан удирдамжид дурдсанаар, тус улс энэ зорилгодоо хүрэхийн тулд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлж, орчин үеийн дэвшилтэт технологиор тоноглогдсон лабораториудыг нэмж байгуулж, эрдэмтэн судлаачдаа бусад улс орон руу солилцоогоор явуулах зэрэг арга хэмжээг авах аж.
 
Уг удирдамжид “Бид энэ зууны дунд үе гэхэд улсаа дэлхийн шинжлэх ухаан, инновацийн томоохон төв болгохыг зорьж байна. Шинжлэх ухааны ололт амжилт болоод эрдэмтэн судлаачдынхаа чадвараар дэлхийд тэргүүлэгч гүрэн болохын төлөө боломжит бүх арга хэмжээг авах болно” гэжээ.
 
Хятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд шинжлэх ухааны судалгааны ажилд их хэмжээний мөнгө зарцуулжээ. Тухайлбал, Хятадын Байгалийн шинжлэх ухааны сан 2016 онд л гэхэд 41184 судалгааны хөтөлбөрт 22.71 тэрбум юань буюу 3.3 тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ. Сүүлийн жилүүдэд Хятадын эрдэмтэн судлаачид нейтрон буюу эгэл бөөм, нанотехнологи, үүдэл эсийн судалгаа болон хүний ген судлал зэрэг шинжлэх ухааны олон салбарт ихээхэн ололт амжилттай ажилласан байна.
 
 
Г.Доржханд

Монгол брэнд