top banner

Баян-Овоо сумын багш, сурагчид хилийн чанадад аялаад ирлээ


2018-01-31 13:32:20
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Самаагийн Гомбожавын нэрэмжит ЕБС болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тэргүүний 50-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл ӨМӨЗО-ы Дархан Муу Мянганы холбоот хошууны Монгол Үндэстний сургуультай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ажлын айлчлал хийгээд иржээ.

Уг арга хэмжээнд Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, орлогч дарга Д.Ганбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Оюунчимэг, ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан Ю.Болормаа, ЕБС-ийн захирал Ч.Болормаа, багш Ц.Хэрлэнцэцэг, Б.Энхболор, И.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, 12 суралцагч, 50-р сургуулийн багш, суралцагч 45, нийт 66 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.

Энэ үеэр гурван сургуулийн хамтарсан урлагийн тоглолт зохион байгуулж, харилцан туршлага солилцох уулзалт сургалтууд хийжээ.

Монгол Үндэстний сургуулийн Ван захиралтай хамт олон аяллын багийг Монгол наадмын асар, Үндэсний музей, Монгол Үндэсний 3 цэцэрлэг болон хошууны үзэсгэлэнт сайхан газруудаар аялуулсан байна.
Д.Одонтунгалаг

Сурталчилгаа
Монгол брэнд