top banner

“Багийн хөгжлийг дэмжих жил-2018” сургалт боллоо


2018-01-31 12:18:26
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өөрийн сонгогдсон 41 дүгээр тойргийнхоо сумдын багийн Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг чадавхжуулах зорилгоор 2018 оныг "Багийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлажээ.

Энэ хүрээнд Батноров, Биндэр, Баян-Адрага, Дадал, Норовлин, Баян-Овоо, Галшар, Баянхутаг сумын төлөөллүүдийг Төрийн ордны Чингис хаан танхимд хүлээн авч уулзан, хагас өдрийн удирдлагын болон менежментийн чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан аж.

Сургалтын дараа тэд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн урилгаар Улаан-Үд хотыг зорьжээ.
Д.Одонтунгалаг

Сурталчилгаа
Монгол брэнд