top banner

Оросын паралимпийн цаначид Пёнчаны олимпод оролцох зөвшөөрөл авсангүй


2018-01-30 18:24:31
Зураг
МОСКВА. /ТАСС/. Оросын цанын бөөн гараатай уралдааны эрэгтэй баг 2018 оны Пёнчаны өвлийн паралимпийн наадамд төвийг сахисан байр суурьтай оролцох нэг ч зөвшөөрөл авсангүй гэж Олон улсын паралимпийн хорооны /ОУПХ/ цахим хуудаст мэдээлжээ.  
 
Оросын цанын бөөн гараатай уралдааны эмэгтэй баг хамгийн ихдээ 14 зөвшөөрөл авах бол уулын цаны төрлөөр оролцох эмэгтэй 10, эрэгтэй 7, сноуборд /гулсдаг тавцан/ төрөлд эмэгтэй 6, эрэгтэй 10 зөвшөөрөл тус тус авах боломжтой байна. Оросын 30-35 тамирчин паралимпийн тоглолтод төвийг сахисан байр суурьтай оролцож болно хэмээн өмнө нь ОУПХ мэдэгдэж байсан юм. 
 
Оросын нэг ч эрэгтэй тамирчин цанын бөөн гараатай уралдаанд оролцох зөвшөөрөл аваагүй гэдэг нь паралимпийн 6 удаагийн аварга Роман Петушков Пёнчаны өвлийн паралимпийн наадамд оролцож чадахгүй гэсэн үг юм. Тэрбээр 2010 онд Ванкуверт болсон тоглолтод биатлонын төрөлд нэг хүрэл, цанын уралдаанаас нэг мөнгөн медаль авч байсан бол Сочид болсон наадамд биатлонд 3 гараанд, цанын 3 уралдаанд түрүүлж байсан юм. Түүнчлэн тэрбээр Канадад болсон Дэлхийн цомын ганцаарчилсан уралдаанд 2 дугаар байрыг эзэлж байжээ. 
Э. Аянзаяа 

Монгол брэнд