top banner

Говь-Алтай аймагт тусламжийн аян өрнөж байна


2018-01-30 15:31:00
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлж тогтож хүйтний эрч чангарч мал өвөлжилтөнд ихээхэн хүндрэл учирсаар байна.
Шаргын говь, Завхан голын сав нутгаар шөнөдөө 45-52 хэм хүйтэрч ишиг ямаа дарагдаж хорогдох явдал гарсар байна. Одоогоор Шарга, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Дэлгэр сумд хамгийн хүнд байгаа юм. Энэ онд олон малчид өөр аймгийн болон бусад сумдын нутагт өвөлжиж байгаа бөгөөд тэдэнд тухайн аймаг, сумдаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байнга хүргэж хүргэж байна.
Тус аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн банкны салбараас уриалга гаргаж хандивын аяныг нэг сарын хугацаатай  өрнүүлснээр өнөөдөр 6 сая гаруй төгрөгний мөнгөн хандив цуглаад байгаа ажээ. Уг аянд аймгийн төвийн албан газар байгууллагуудын ажилчин албан хаагчид идэвхтэй оролцож байгаа бөгөөд одоо арван тав хоногийн дараа хандивыг байгал цаг агаар хүндэрч байгаа сумдад өвс тэжээл, хэрэгцээтэй зүйлийн тусламж болгон хүргэх ажээ.
                                                                                                                                      Ш.Цоодол
 

Сурталчилгаа
Монгол брэнд