top banner

"Өндөрхаан сууц өмчлөгчдийн холбоо"-г сэргээн шинэчлэх ажил эхэллээ


2018-01-30 10:23:41
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Чингис хотын захирагчийн санаачлагаар өнгөрөгч оны 12 дугаар сард Хэрлэн сумын 3, 4, 5-р багийн 700 гаруй айл өрхөд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагааг сэргээн шинэчлэх талаар судалгаа хийжээ.

СӨХ-ны үйл ажиллагааг сэргээн шинэчлэх ажлын хэсэг энэ сард Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллаж, туршлага судалсан байна. СӨХ-г сэргээн шинэчлэх ажилд иргэдийн оролцоо дэмжлэг, СӨХ-ны зөв төлөвлөлт, зохион байгуулалт хамгийн чухал. Тиймээс ажлын хэсэг иргэдэд СӨХ-ны талаарх хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл түгээх, нийтийн орон сууцанд оршин суугчдын нэгдсэн хурал зохион байгуулах, орц хонгилыг засварлах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд барилга бүтээн байгуулалт нэмэгдэж, шинэ орон сууцнууд ашиглалтад орсоор байгаа хэдий ч нэгдсэн СӨХ-гүй явсаар өдийг хүрсэн аж.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд