top banner

"Ингэний айрагны баяр"-аар зөвхөн үзэсгэлэн худалдаа зохион байгуулна


2018-01-30 09:13:42
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ирэх сарын эхээр "Ингэний айрагны баяр"-ыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа билээ. Энэхүү баяраар зөвхөн үзэсгэлэн худалдаа хийхээр боллоо. 
Тус аймагт зээрээс шүлхий өвчин илэрсний улмаас тус аймагт болох тэмээний уралдаануудыг хориглосон шийдвэр гарч, малын шилжилт хөдөлгөөнийг хориглоод байгаа юм. 
Тус "Ингэний айрагны баяр"-аар тэмээн поло, шилдэг буур, ингэний үзэсгэлэн худалдаа зэрэг тэмцээнүүд болох байсныг ийнхүү цуцлалаа. Уг баярын зохион байгуулах ажлын хэсгээс эл өдрүүдэд зөвхөн үзсгэлэн худалдаа зохион байгуулна гэж мэдэгдлээ.
Дашрамд дуулгахад Өмнөговь аймгийн нутгаас зөвхөн зээрээс шүлхий өвчин илэрсэн бөгөөд уг өвчинг зээрээс илэрсэн тохиолдолд голомт үүссэн гэж үздэггүй ажээ. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд