Гал түймрээс хүүхдүүдийг аварчээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-01-30 08:39:50
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ  сарын 28-ны өдөр Даланзадгад сумын 6-р багт айлын гэр шатаж байна гэсэн дуудлагаар цагдаагийн алба хаагчдыг очиход тус сумын иргэн Тайжууд овгийн Цэнд-Очирын Батцолмон нь шатаж байгаа гэрээс 3-5 насны хоёр хүүхдийн амь насыг аварч галыг унтраасан байжээ. 
Ц.Батцолмон нь галын аюулаас бага насны хүүхдүүдийг аврахдаа өөрийн амь насыг үл хайхран биедээ түлэгдэлт авсан бөгөөд хүүхдүүд ч мөн түлэгдэлттэй одоо Бүсийн оношлогоо эмчилгээний төвд эмчлүүлж байгаа юм байна. 
Иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлсэн Цэнд-Очирын Батцолмонд тус Цагдаагийн газрын хамт олноос талархал илэрхийллээ. Мөн иргэдийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдүүдээ харж асрах хүнгүйгээр гэртээ орхихгүй байхыг анхааруулж байна. 
Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ