top banner

Гэр хорооллын гудамж талбайд лед гэрэлтүүлэг, камер суурилуулж эхэллээ


2018-01-29 20:09:57
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ, Австрали улсын Засгийн газрын нэг сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр гэр хорооллын гудамж талбайд лед гэрэл суурилуулах, камержуулалтад холбох ажлын төслийг эхлүүллээ.

Дархан сумын тухайд нийт 1396 лед гэрэлтүүлэг, 108 камер, Шарын голд 186 лед, 17 камер, Хонгорт  173 лед 15 камер, Орхонд 114 лед, 13 камер шинээр суурилуулах юм байна. 

Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлах үндсэн чиглэл, Дархан-Уул аймгийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумдын алслагдсан гэр хорооллын гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгож, камер суурилуулснаар аймаг орон нутгийн өнгө үзэмж сайжрахын зэрэгцээ иргэд оршин суугчдын аюулгүй, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.

Дархан-Уул аймагт амьдарч буй 29,9 мянган өрхийн 14 мянга гаруй айл өрх нь төвлөрсөн инженерийн байгууламж бүхий орон сууцанд амьдардаг бол үүнээс харьцангуй их буюу 15,9 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Дархан-уул аймагт бусад аймгаас шилжин ирэгсэд нэмэгдэж байгаа бөгөөд албан бус тоогоор сүүлийн 10 жилд 10 мянга орчим хүн шилжин ирсэн байна. Үүнийг дагаж гэр хороололд амьдардаг иргэдийн тоо жил бүр нэмэгдэж Дархан хотын гэр хороолол хаяагаа тэлсээр байгаа юм.
 
Л.Отгонбаатар

Монгол брэнд