top banner

ЕХ Америкийн чип үйлдвэрлэгч компанид 1.2 тэрбум долларын торгууль ногдуулжээ


2018-01-26 15:59:39
Зураг
БРЮССЕЛЬ. /АП/.Европын Холбооны /ЕХ/ Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар Америкийн чип үйлдвэрлэгч “Qualcomm” компанид 1.2 тэрбум гаруй ам.долларын торгууль ногдуулсан тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

ЕХ-ны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “Qualcomm” компани нь зөвхөн өөрийн бүтээгдэхүүнүүдээ ашиглуулахын тулд “Apple” корпорацид хахууль өгсөн аж. Тодруулбал, тус компани нь чипний зах зээлд дангаараа ноёрхох зорилгоор өрсөлдөгчдөдөө саад болж, зөвхөн өөрийн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд “Apple”-д хэдэн тэрбум долларын хахууль өгсөн байна.

Үүнийхээ дүнд “Qualcomm” нь 2016 оны эцэс хүртэл дэлхийн ухаалаг гар утас болон таблетны чипний зах зээлд бараг дангаараа ноёрхож байжээ. Тус компанийн “Apple” компанитай 2011 онд байгуулсан нууц хэлэлцээрийн хугацаа 2016 оны эцэст дуусгавар болсон аж.
Г.Доржханд

Монгол брэнд