top banner

Өвөлжилт хүндэрсэн сумдын өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлж байна


2018-01-26 15:20:26
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өвөлжилт хүндэрсэн хойд бүсийн сумдад Аймгийн онцгой комиссоос эхний ээлжинд орон нутгийн аюулгүйн нөөцөөс 7,2 тонн өвс, 10 тонн тэжээлийг хуваарилан өглөө.
Тус аймаг 2017 онд гантай байсан учир Засгийн Газраас 244 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснээс одоогоор 180 сая төгрөгөөр нь бүх сумдад өвс, тэжээл нийлүүлээд байгаа тухай аймгийн Хүнс, хөдөө аж ауйн газраас мэдээлэв.
Мөн УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд аймгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу Говь-Алтай аймагт Улсын нөөцөөс 370 тонн өвс үнэ төлбөргүй, 250 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ.
Говь-Алтай аймгийн нийт нутгаар өнгөрсөн зун хур бороо бага, ургамлын гарц муу байсан учир ихэнх сумын өвөлжилт хүндэрч байна. Өвс ногооны гарц муу байсантай холбоотойгоор малчид өвс, тэжээлээ хангалттай нөөцөлж чадаагүй, дээр нь цас орж хүйтэрч байгаа учир хорогдсон малын тоо толгой энэ сарын 25-ны байдлаар аймгийн хэмжээнд 14 мянга орчимд хүрээд байгаа юм. 
 
Э.Нарангэрэл
 


Сурталчилгаа
Монгол брэнд