top banner

АНУ-ын Төв банкны дараагийн тэргүүнээр Жером Пауэллыг томилохыг дэмжжээ


2018-01-25 09:09:38
Зураг
ВАШИГТОН. /АП/. Жером Пауэллыг АНУ-ын Холбооны нөөцийн сан буюу Төв банкны дараагийн тэргүүнээр томилохыг тус улсын Сенатын танхимын гишүүдийн олонхи нь дэмжсэн тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Ж. Пауэлл нь ирэх сарын 3-нд Холбооны нөөцийн санг удирдах үүрэгт хугацаа нь дуусгавар болох Жанет Йеллений халааг авах юм.

Ж. Пауэлл нь АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны үед Сангийн дэд сайдаар ажиллаж байсан гэнэ. Мөн тэрбээр 2012 оноос хойш Холбооны нөөцийн сангийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа нэгэн аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өдгөө 64 настай түүний нэрийг тус банкны захирагчийн албан тушаалд өнгөрсөн оны 11 дүгээр сард нэр дэвшүүлсэн юм.

Тус банкны одоогийн байр суурийг буюу эдийн засгийн өсөлттэй уялдуулан бодлогын хүүг бага багаар нэмэх бодлогыг үргэлжлүүлэн мөрдөнө гэдгээ Ж. Пауэлл илэрхийлсэн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар,  энэ онд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 3 хувь болгон нэмэгдүүлж магадгүй.

Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд