top banner

Хөрөнгийн биржийн арилжаагаар 14 компанийн хувьцааны ханш өсчээ


2018-01-22 18:49:39
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн  121,632 ширхэг хувьцаа арилжсанаас 14  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Сэлэнгэ сүрэг" /SES/+15 хувиар болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" /JLT/+15 хувиар компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" /HGN/-6.4 хувиар болон "Э-Транс ложистикс" /ETR/-4.91 хувиар  буюу хувьцаа хамгийн их уналттай байв.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,179.91 нэгж болж 0.42 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс үзнэ үү. 

Сурталчилгаа
Монгол брэнд