top banner

Хятад улс Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулна


2018-01-22 18:13:11
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. ХКН-ын Төв хорооны 19 дүгээр хурлын 2 дугаар чуулган энэ сарын 18-19-ний өдөр Бээжин хотод болов.
Уг чуулганаар Хятадын “Үндсэн хууль”-д хэсэгчлэн нэмэлт өөрчлөлт оруулах урьдчилсан төслийг баталж, ХКН-ын дарга Ши Жиньпиний санаачилсан "Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санаа”-г “Үндсэн хуульд” тусгахаар шийдвэрлэжээ.
Хятад улсын хувьд “Үндсэн хууль” нь улс орны тогтвортой байдлыг хангах, удирдахад чиглэсэн гол хууль бөгөөд нам, ард түмний хүсэл сонирхлыг нэгтгэн тусгасан тулгуур баримт бичиг юм.
ХКН-ын 18 дугаар Их хурлаас хойш Ши Жиньпиний уг үзэл санааг хэрэгжүүлж, намын болон улс орны хувьд түүхэн амжилт болон хувьсал шинэчлэлтийг хийж чадсан хэмээн хурлын зүгээс онцлов.
Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хууль нь 1982 онд батлагдсан бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд нийтдээ дөрвөн удаа шинэчилж байжээ. Уг хууль улс төрийн шинэчлэл, нээлттэй, орчин үеийн социалист бодлогыг хэрэгжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн.
Гэвч “Шинэ эрины Хятадын онцлогтой социализм”-ыг хөгжүүлэн дэмжихэд зарим нэмэлт өөрчлөлтүүд шаардлагатай байгаа учир хэсэгчлэн нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж байгаа аж.
Ийнхүү урьдчилсан төсөл баталснаар энэ оны 3 дугаар сард болох “Хоёр чуулган”-аар /Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал, Улс төрийн зөвлөлдөх зөвлөл/ хянаж, эцэслэн батлах юм.   
А.Анхбаяр
 


Сурталчилгаа
Монгол брэнд