top banner

“Алтан Гран при”-д монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно


2018-01-22 14:56:04
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Красноярск хотноо энэ сарын 26-28-нд болох Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” тэмцээнд манай улсаас 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүчээ сорино.

“Бага дэлхийн аварга” хэмээгддэг “Алтан Гран при”-д Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож байгаа юм. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг, Н.Золбоо тэргүүтэй энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнуудаас бүрдсэн манай өргөн бүрэлдэхүүнтэй багийн түрүүч Красноярскт очоод байна. 

Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнслэн шүүхээр болжээ. Иван Ярыгиний "Алтан Гран при"-гээс Монголын бөхчүүд 11 алт, 18 мөнгө, 36 хүрэл, нийт 65 медаль хүртээд байгаа билээ.

Д.Өлзий
 

Сурталчилгаа
Монгол брэнд