top banner

Хүйтний эрч чангарч, үе үе тавьсан цасан шуурга өвчний хүрээ тэлэхэд хүргэлээ


2018-01-22 13:44:55
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн  нутгийн зүүн талыг хамарсан малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлттэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа  Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар өчигдөр  газар дундалж Өндөр дов гэдэг газар Төв аймгийн удирдлагатай уулзлаа.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч зарим үед цасан шуурга тавьж байгаагаас Төв аймгаас отроор өвөлжиж байгаа айлын үхэр, мал уруудан өвчний голомтод тулж ирэх, уруудсан малыг нууцаар буцаан тууж өвчний тархалтын хүрээг тэлэх явдал гарч байгаа тул Төв аймгийн хил залгаа суманд отрын штаб, хамгаалалтын зурвас байгуулан постууд гаргах талаар хоёр аймгийн удирдлага ярилцаж тохирсон байна.  Хүйтний эрч чангарсан сүүлийн долоо хоногт гэхэд Дундговь аймгийн нутагт хөрш аймгуудаас орж ирсэн өрхийн тоо 235-аар, малын тоо 220 мянгаар нэмэгдэж нийтдээ 12 аймгийн 62 сумын 660 гаруй өрхийн 655 мянган мал өвөлжих болсон нь аймгийн нийт мал сүргийн тавны нэгтэй тэнцэн өвөлжилтийг улам хүндрүүллээ.
Өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр тус аймгийн зургаан сумын 536 мал өвчлөөд байгаагаас 204 үхэр, 83 хонь, 38 ямааг устгаад байна.
 
                                         С.Пүрэвсүрэн
 

Монгол брэнд