top banner

Аж ахуйн нэгжүүд шилэн дансны мэдээллээ ил тод болгодоггүй


2018-01-21 22:17:56
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба нийт 256 төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хувийн аж ахуйн нэгжийн шилэн дансны мэдээлэлд хяналт тавьж байна. Өнгөрсөн оны байдлаар Шилэн дансны тухай хуулийн дагуу дээрх байгууллагууд 3788 мэдээлэл буюу хууль, журмын дагуу нийтэд ил тод мэдээлэх учиртай нийт мэдээллийн 13,3 хувийг хугацаа хоцроож ил тод болгожээ.
- Аж ахуйн нэгжүүд шилэн дансны хуулийн дагуу мэдээлэлээ ил тод болгохгүй байгаа юм. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10,0 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий ажил үйлчилгээ гүйцэтгэсэн талаарх мэдээллийн 60,0 хувийг мэдээлээгүй байна. Тухайлбал тендерт шалгаран төсвийн хөрөнгөөр хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг мэдээлэх учиртай юм. “Булган АЗЗА” ТӨХК “иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэггүй” гэж тайлбарлан шилэн дансны мэдээллийн цахим сайт болон мэдээллийн самбараар ил тод мэдээлдэггүй гэж улсын байцаагч Д.Сарангэрэл ярилаа.
М.Батжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд