top banner

Дуучин Эд Ширан сүй тавих тухайгаа мэдэгдлээ


2018-01-21 13:28:24
Зураг
ЛОНДОН. /РИА Новости/. Их Британийн алдарт дуучин Эд Ширан өөрийн найз бүсгүй Черри Сиборнтой сүй тавих тухайгаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр найз бүсгүйтэйгээ 2015 оноос хойш үерхэж эхэлсэн юм.

Өдгөө 26 настай дуучин Эд Ширан хоккейн тоглогч байсан бүсгүй Черри Сиборн-д шинэ оны өмнө гэрлэх санал тавьж байсан юм. “Бид маш их аз жаргалтай байна” хэмээн тэрбээр инстаграм хуудсандаа бичжээ.

Хөгжмийн зохиолч, жүжигчин, дуучин Эд Ширан хөгжмийн салбарт гаргасан амжилтаараа өнгөрсөн жил “Их Британийн эзэнт гүрний одон” гардан авч байсан билээ. 2011 онд гаргаж байсан "+" нэртэй анхны бие даасан цомог нь түүнд алдар нэр авчирсан юм. Түүнээс 3 жилийн дараа түүний гаргасан “Х” нэртэй пянз нь  "BRIT awards" хөгжмийн шагнал гардуулах ёслолд “Их Британийн шилдэг цомог”-оор шалгарч байсан юм.
 Э. Аянзаяа 

Монгол брэнд