Хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байр барина

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-01-21 09:41:15
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байр барихаар төлөвлөж байна. 
Тус аймагт хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь элбэг байгаа юм. Харин тэднийг хамгаалах байр байдаггүй билээ. Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ энэ жил зураг төлсийг нь хийлгэхээр төлөвлөж байгаа, боломж бүрдвэл энэ жилдээ барина гэлээ. Хүчирхийлэлд өртсөгсөд нь ойр дотны хамаатан садан, гэр бүлийнхэн дундаа байдаг учраас тусгаарлан хамгаалах хэрэгтэй байдаг. Харин ийм байр Өмнөговь аймагт байдаггүй учраас тэд хүчирхийлэгчтэй хамт байсаар байгаа юм. 
Мөн тус аймагт тулгамдаад байсан нэг асуудал нь гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээ байсан. Үүнийг шийдвэрлэн гэр бүлд болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ хоёрыг шинээр нээлээ. Энэхүү сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөний нэг нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт байгаа юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ