top banner

БОЭТөвд тоног төхөөрөмж авч өгөхөд 700 гаруй сая төгрөг зарцуулна


2018-01-20 17:43:50
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОЭТөвд 700 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж авч өгнө.
2018 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Үүнийхээ хүрээнд зөвхөн БОЭТөвд нэн тэргүүнд хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжийг авахад 700 гаруй сая төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. Үүнээс зөвхөн эмэгтэйчүүдийн хагалгаанд хэрэгцээтэй 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж авахаар болжээ.
Мөн эрүүл мэндийг дэмжих жил болгосонтой холбогдуулан ажлыг хэсэг хуралдаж хийх ажлынхаа төлөвлгөөг гаргаж хэрхэн ажиллах талаараа хэлэлцлээ. Үүнд эрүүл мэндийн үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшүүлэх, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр уриалга гаргах, эмнэлгийн эмч ажилчдын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, мэргэшүүлэх, эмнэлгийн ээлтэй орчныг сайжруулах зэрэгт анхаарал хандуулах хэрэгтэйг байгааг онцолсон байна. 

Д.Мишигсүрэн

 


Сурталчилгаа
Монгол брэнд