top banner

Импортын антибиотикт тандалт судалгаа хийнэ


2018-01-19 18:59:57
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-ын байцаагч нарт  “Импортын антибиотикийн хяналт, тандалт” сэдэвт цахим сургалтыг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгуулжээ.

Тус газрын 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Буянт-Ухаа, Сүхбаатар, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, НМХГ-ын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн эм биобэлдмэлийн, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын нийт 20 улсын /ахлах/ байцаагчдыг хамруулсан байна. 
Сургалтаар хил, гүний хяналт шалгалтын явцад илэрч буй зөрчил болон 2018 онд хийгдэх импортын антибиотикийн тандалт судалгааны талаар улсын байцаагч нарт мэдээлэл өгч хяналт шалгалтыг чанаржуулан, мэдээллийг тухай бүр солилцон, хамтран ажиллах чиглэлийн үүрэг даалгавар өгч, санал солилцжээ. 
Н.Туяа

Сурталчилгаа
Монгол брэнд