top banner

Алба хаагчдад сургах зүйн боловсрол олгож байна


2018-01-19 18:52:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас БСШУСЯ-ны харъяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” ТББ, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран “Сургах зүйн боловсрол олгох” сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.
Сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу Боловсролын академийн багш нар явуулж байгаа бөгөөд сургалтад хамрагдсан алба хаагчдад багшлах эрхийн сертификат олгох аж. Тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн болон сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан нийт 30 гаруй алба хаагч хамрагдаж байна. Сургалт энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 
Н.Туяа

Монгол брэнд