top banner

Үхсэн хоёр зээрээс шүлхий өвчний вирус илрээгүй байна


2018-01-19 17:52:32
Зураг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэцэрлэг суманд хоёр зээр тодорхойгүй шалтгаанаар үхжээ. Нэг зээр нь Хонгорж багт малын бэлчээрийн ойролцоо үхсэн байхыг энэ сарын 15-нд малчны хотоос сумын төвд дуудлага ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Цэцэрлэг сумын байгаль хамгаалагч, мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, малын эмч нар очиж газар дээр нь үзлэг хийжээ. Булган аймгийн Рашаант суманд шүлхий өвчин гарсан учраас сэжиг бүхий үхсэн зээрээс дээж авч энэ сарын 16-нд аймаг руу явуулсныг хот руу явуулж шинжлүүлжээ. Шинжилгээний хариу өчигдөр буюу 18-нд оройны 20.00 цагийн үед ирсэн бөгөөд шүлхий өвчний вирусын эсрэг бием илрээгүй байна.

Нөгөө үхсэн зээр нь Эхбулаг багт нохойд хазуулсан байж болзошгүй байдлаар олдсон байна.
Дээрх сумын удирдлагууд болон малын эмч, мэргэжилтнүүдийг шүлхий өвчин гарсан энэ үед сонор сэрэмжтэй ажиллахыг хэлээд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн байна.

Цэцэрлэг сумын Хонгорж болон Эхбулаг багийн нутагт нэгдүгээр сарын 12-ноос эхлэн нийт 20 гаруй зээр үзэгдэх болсныг сумын байгаль хамгаалагч хэлж байна.
Б.Гэрэлт-Од

Сурталчилгаа
Монгол брэнд