"Мими" гэх сэргээшийг улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-01-19 17:05:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх гаалийн хилээр Монгол Улсын иргэн Г өөрийн өмчлөлийн "63-14 ӨМА" улсын дугаартай фургонд нуусан “Мими” гэх сэргээш агуулсан, донтуулах, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна.
Энэ хууль бус үйлдлийг ГЕГ-ын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид албаны эрэлч нохой ашиглан илрүүлж, таслан зогсоожээ. Дээрх хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. 2017 онд Гаалийнхан хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй үйлдлийг  илрүүлэн ажилласан юм. Улсын хилээр нэвтэрч буй иргэд аливаа хууль бус үйлдэлд холбогдохоос Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ