Монголын 13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Япон, БНСУ, БНЭУ суралцана

Монголын мэдээ | Эрүүл мэнд
gantuya@montsame.mn
2018-01-19 16:26:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай өвчнүүдийг эх орондоо эмчилдэг болохоор эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөгжингүй орнуудад сургаж байна. 

Чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор монголд эмчилдэггүй нийт 39 өвчнөөс 7-г нь өнгөрөгч 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28-ыг нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургаж эхлээд байна. Эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 дугаар сард явсан бол дараагийн ээлж энэ сарын 21-нд Япон, БНСУ, БНЭУ-ыг зорих гэж байгаа юм. 

Хөгжингүй орнуудад сургалтад хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэрбээр "Эхний ээлжид БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар явсан. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил. Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй" хэмээсэн юм. 

Энэ удаагийн сургалтанд  ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, Геронтологийн үндэсний төв, нийт 13 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар дараах 5 чиглэлээр сургалтад хамрагдах аж.

Үүнд: 

Сургалтын чиглэл

Сургалтанд хамрагдах хүний тоо

Сургалтанд хамрагдах байгууллагын нэр

Суралцах улс, байгууллага

Суралцах хугацаа /хоног/

2018 он

/1 сард

сургалтанд хамрагдах хүний тоо/

  1.  

Нуруу нугасны дурангийн мэс засал

5

Гэмтэл согог судлалын үндэсний төв

БНСУ

45 хоног

 

I/23 -нд явна.

  1.  

Настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний зохион байгуулалт

2

Геронтологийн үндэсний төв

Япон

10 хоног

I/15 –нд явсан.

  1.  

Хавдрын химийн бай эмчилгээ, хими эмчилгээний хордлогын хүндрэл

2

Хавдар судлалын үндэсний төв

Япон

30 хоног

I/21-нд явна.

  1.  

Хүүхдийн хавдарын мэс засал

2

Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төв

БНЭУ

30 -60 хоног

I/ 26–нд явна.

  1.  

Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл

2

Нийт 5 чиглэлээр 4 байгууллагын 13 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 3 улсад суралцана.

 

 

Н.Туяа

Холбоотой мэдээ