top banner

Дэл уулын “Хас” тэмдэгтэй чулууг аймгийн музейд заллаа


2018-01-19 12:21:19
Зураг
Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог Дэл уулын хаднаас  “Дугуй хүрээтэй хас” бүхий чулууг  аймгийн музейдээ авчран, хамгаалалтад авлаа.


 
Музейн эрдэм шинжилгээний ажилтнууд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан Соёлын өвийг зөөж тээвэрлэх журмын дагуу чулууг гэмтээлгүй тээвэрлэжээ. 
Өлзийт сумын Дэл уулын Баруун билүүний аманд байсан дугуй  хүрээтэй “Хас”  бүхий  энэ чулуу 110 см–ийн урттай, 60 см-ийн өргөнтэй 20 см-ийн зузаантай юм. Уг чулууг цаашид судалгаа шинжилгээ хийх чухал олдвор гэж үзэж байна.
Дашрамд дурдахад Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Лувсангийн Пүрэвдорж Дэл уулын хадны бичээс, тэгэхдээ бүр хас тэмдэг зургийг сонирхож судалж байгаа ажээ. 

               С.Пүрэвсүрэн
 

Монгол брэнд