Таван жилийн өмнө актлагдсан химийн бодисыг хэрхэн устгах талаар судалж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2018-01-19 10:35:13
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн агуулахад 205 тэрбум төгрөгийн сэлбэг, бараа материал байна. Үүнийг агуулахад өнгөрсөн оны сүүлээр хийсэн тооллогоор илрүүлжээ. 205 тэрбум төгрөгийн бараа, материалаас таван тэрбумынх нь он удаан жил хадгалагдсан, дахин ашиглагдахгүй бараа гэнэ.

Иймд зарим бараагаа цех, нэгжүүдэд хямд үнээр нийлүүлэхээр болжээ. Мөн ашиглагдахгүй байгаа сэлбэг хэрэгслийг эргэлтэнд оруулах, тооцооноос гарсан бараа материалыг устгах гэнэ. Түүнчлэн таван жилийн өмнөөс актлах бичиг баримтын бүрдэл хийгдсэн 30 гаруй сая төгрөгийн үнэ бүхий химийн бараа бүтээгдэхүүнийг хэрхэх талаар судалж байгаа ажээ. Мөн ашиглалтын хугацаа дуусах дөхсөн бараа материалыг цех, хэсгүүдэд яаралтай олгохоор болжээ.
 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ