top banner

Малчид ноосны урамшууллын мөнгөөрөө тэжээл захиалжээ


2018-01-17 23:18:33
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баян-Агт сумын малчид мал сүргийнхээ тарга тэвээргийг алдуулахгүй онд мэнд оруулахаар 33 тонн малын хүчит тэжээлийг ноосны урамшууллын болон бэлэн мөнгөөр худалдан авчээ.
- “Өвөл хаврыг өнтэй давья” аяны хүрээнд манай сумын 89 малчин өрх ноосны урамшууллын санхүүжилт, 8 малчин бэлэн мөнгөөр малын тэжээл, хивэг авахаар захиалж хүлээн авлаа. Тэжээлийн чанар сайн байна. Нэг шуудай буюу 25 кг хивэг 10500 төгрөгөөр суманд ирлээ гэж сумын Засаг дарга Ж.Ганболд хэллээ.
Тус сум сумын аюулгүй нөөцөд дахин нэмж 20 тонн өвс нөөцлөөд байгаа аж.
М.Батжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд