top banner

Тагтан дээрээс үсрэх гэж байсан иргэний амь насыг аварлаа


2018-01-17 18:46:19
Зураг
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баянцагаан багийн Вокзалын нэгдүгээр байрны дөрвөн давхрын тагтан дээрээс иргэн С согтуугаар амиа хорлохоор завдаж  байсныг Цагдаагийн газар шуурхай ажилласны үр дүнд таслан зогсоолоо.
Энэ хэргийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Л.Зоригтбаатар, Олон нийтийн цагдаа О.Буд нар албан үүргээ гүйцэтгэж байхдаа илрүүлж шуурхай ажилласны үр дүнд эрдэнэт хүний амь насыг аварлаа гэж  Орхон аймгийн  Цагдаагийн газрын олон нийтийн цахим хуудсанд мэдээлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ
 

Монгол брэнд