top banner

“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдвээр зөвлөлдөнө


2018-01-17 16:30:32
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Монголын төмөр зам” ТӨХК энэ сарын 22-23-нд “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөлгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус зөвлөлгөөн нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийн санхүү, эдийн засгийн үнэлгээг сайжруулах, ачаа тээврийн судалгааг бодитой тооцох зорилготой аж.

Зөвлөлгөөнд Монгол Улсын холбогдох яамд болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгосон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, мөн ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.
Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд