top banner

Энэтхэгийн мэргэжлийн лигт Э.Бэхбаяр 3 дахь удаагаа хүч үзнэ


2018-01-17 13:11:56
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season-3”-д хүч, ур чадвараа сорихоор ДАШТ-ий хос хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр мягмар гарагт тус улсыг зорьжээ.

Гурав дахь удаагаа Энэтхэгийн лигт хүч үзэх гэж байгаа түүний хувьд олимп, дэлхийн аварга Сослан Рамонов (ОХУ), ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Одуня Адекурой (Нигери), олимпийн наадмын хүрэл медальт эзэн орны Сакши Малик нарын шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Мумбай Махарати” багийн гишүүн болох юм.

“Pro Wrestling League season-3” т
эмцээнд Энэтхэгийн зургаан хотын баг тойргоор өрсөлдөх бөгөөд одоогоор 2-3 барилдаан болсон байна. Э.Бэхбаярын хүч үзэх Мумбай хотын баг нэг ялалт, нэг ялагдалтай дөрөвдүгээр байрт бичигдээд байгаа аж.
 

Д.Өлзий


Монгол брэнд