top banner

“Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болно


2018-01-16 17:01:54
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Тогтвортой хөгжил–Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 11 жилийн дараа зохион байгуулах гэж байна.

Уг зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж хэрэгжүүлэх явдал юм. Зөвлөгөөнийг нэгдсэн болон салбар гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулах ба салбар зөвлөгөөн тус бүрээс мэргэжилтнүүдэд зориулсан зөвлөмж гарах юм.

Зөвлөгөөн Улаанбаатар хотод энэ сарын 18-25-нд, Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймагт бүсчилсэн хэлбэрээр энэ сарын 29 нөөс ирэх сарын 3-ны хооронд болно. Ерөнхий боловсролын салбарын 36 мянган багш, удирдах ажилтныг төлөөлж 3400 төлөөлөгч зөвлөгөөнд оролцох бөгөөд мөн www.zuvluguun.edu.mn цахим сайтаар дамжуулан онлайнаар хэлбэрээр санал хүсэлтээ өгөх боломжтой.
Б.Туул

Монгол брэнд