Р.Штрауссын “Алсо Спрач Заратустра” симфони Монголын тайзнаа эгшиглэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2018-01-16 15:14:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Филармонийн симфони найрал хөгжим Германы нэрт хөгжмийн зохиолч Рихард Штрауссын “Алсо Спрач Заратустра” симфонийг энэ сарын 26-нд нийслэлчүүддээ толилуулна.

Энэхүү тоглолтын хөтөлбөрт Францын Морис Равель зохиолчийн Болеро хэмээх алдарт испани бүжгийн нэрийдэл болсон зохиол нь тоглогдохоор зэхэж байгаа аж. Р.Штрауссын “Алсо Спрач Заратустра” бүтээл нь Монголд анх удаагаа эгшиглэх бөгөөд 90 гаруй хөгжимчний бүрэлдэхүүнтэй симфони найрал хөгжим эгшиглэнэ. СТА Д.Нямдаш удирдах бөгөөд хөтлөгч, тайлбарлагчаар СГЗ Ч.Буянхишиг ажиллана.

Д.Өлзий
Холбоотой мэдээ