top banner

Бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн


2018-01-14 10:04:02
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Аргын тооллын 1 сарын 14, Адъяа гараг. Билгийн тооллын 28, Гар одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана.

Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сурталчилгаа
Монгол брэнд